logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Зэсийн үнэ сүүлийн гурван өдөр дараалан түүхэн дээд цэгээ шинэчиллээ
    Bloomberg News
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 10 15:39
    830

    Зургийг: Justin Hamel/Bloomberg

    (Bloomberg) -- Лхагва гарагт зэсийн үнэ Лондон болон Нью-Йоркийн арилжаагаар түүхэн дээд түвшнээ шинэчиллээ. Өсөлтөд АНУ-ын тарифтай холбоотой болгоомжлол, Ойрх Дорнодын мөргөлдөөн болон нийлүүлэлтийн тасалдал голлон нөлөөлж байна.

    Лондоны металлын биржид зэсийн фьючерсийн ханш тонн нь 14,858 ам.долларт хүрч, мягмар гарагт тогтоосон 14,779 ам.долларын өмнөх дээд үзүүлэлтийг давлаа. Ингэснээр тус биржид зэсийн үнэ гурван өдөр дараалан бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчилж байна.

    Мөн Нью-Йоркийн COMEX биржид зэсийн үнэ лхагва гарагт унц нь 6.89 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.

    466969215.jpg

    Урт хугацааны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлын улмаас он гарснаас хойш зэсийн үнэ 19 хувиар өссөн байна. Сүүлийн байдлаар Лондонд зэсийн үнэ тонн нь 14,767 ам.долларт арилжаалагдаж байна.

    Үүнээс гадна дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-д үйлдвэрлэлийн идэвх оргилдоо хүрдэг улирал эхэлж буй тул сүүлийн үед саараад байсан эрэлт нь сэргэх төлөвтэй. Өнгөрсөн долоо хоногт Шанхайн Фьючерсийн биржийн агуулахууд дахь зэсийн нөөц 2024 оноос хойших доод түвшинд хүрчээ.

    “Зэсийн үнэ 15,000 ам.долларт хүрэх зам төдийлөн саадгүй байх болов уу” гэж Suzhou Chuangyuan Harmony-Win Capital Management компанийн арилжааны менежер Жя Жэн онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих