
Зургийг: Mark Felix/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-Ираны хурцадмал байдал гүнзгийрч, Ормузын хоолойн нийлүүлэлт тасалдана гэсэн болгоомжлол нэмэгдсэнээр газрын тосны үнэ долоодугаар сараас хойших хамгийн өсөлттэй долоо хоногоо үдэх төлөвтэй байна.
Энэ долоо хоногт ес гаруй хувиар өссөнөөр WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 91 ам.доллар давлаа. Мөн брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 95 ам.доллароос дээгүүр түвшинд хадгалагдаж байна.
Ираны зэвсэгт хүчин Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцнууд руу гал нээж, Йордан, Кувейт, Бахрайн руу пуужин харвасан юм. Мөн Израил шаардлагатай тохиолдолд мөргөлдөөнийг үргэлжлүүлэхээ илэрхийлж буй.
Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ энэ онд бараг 60 хувиар өсөөд буй. Хэдий тийм боловч наймдугаар сард ОХУ-ын газрын тосны орлого сүүлийн зургаан сарын доод түвшинд хүрчээ. Тодруулбал: наймдугаар сард газрын үйлдвэрлэлээс төсөвт төвлөрүүлсэн орлого нь өмнөх оны мөн үеэс 22 хувиар буурч, 3.76 тэрбум ам.доллар болсон гэж ОХУ-ын Сангийн яамны дата үзүүлэлтэд үндэслэн “Bloomberg”-ээс тооцоолсон байна. Түүнчлэн өмнөх сартай харьцуулбал газрын тосны орлого нь 60 гаруй хувиар агшжээ.
Наймдугаар сард төсвийн орлого буурахад Ираны дайныг эцэслэх оролдлогууд Урал төрлийн газрын тосны үнэд дарамт болсонтой холбоотой аж. Өнгөрсөн сард төсвийн орлогыг тооцохдоо газрын тосны баррелийн үнийг ердөө 59 ам.доллар байна гэж үзжээ.
Үүнээс гадна ОХУ-ын Засгийн газраас дотоодын шатахууны нийлүүлэлтийг хамгаалахын тулд газрын тос боловсруулагч нарт хоёр тэрбум ам.доллар орчмын татаас өгсөн нь төсвийн орлого буурахад нь нөлөөлсөн байна.