logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын арми Ираны пуужин хөөргөгчийг бөмбөгдсөнтэй зэрэгцэн газрын тосны үнэ өсөв
    Anand Krishnamoorthy
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 31 10:30
    173

    Зургийг: Toru Hanai/Bloomberg

    (Bloomberg) -- Ормузын хоолойд дахин мөргөлдөөн гарсан нь Ойрх Дорнодын нийлүүлэлтэд эрсдэл учирсан хэвээр байгааг харуулснаар газрын тосны ханш чангарлаа. Тодруулбал: АНУ-ын зэвсэгт хүчин ням гарагт усан замд тэсрэх бөмбөг байршуулахаар бэлтгэж байсан Ираны пуужин хөөргөгч дэд бүтэц рүү цохилт өгсөн байна. Үүний зэрэгцээ Ираны арми Йордан улс дахь АНУ-ын цэргийн хүчин руу пуужин харвасныг “Fox News” мэдээлсэн юм.

    Ийнхүү мөргөлдөөн гарснаар брент төрлийн газрын тосны үнэ 1.8 хувиар өсөж, сүүлийн байдлаар баррель нь 89 ам.доллароор арилжаалагдаж байна. Мөн WTI төрлийн газрын тосны ханш 1.7 хувиар чангарч, баррель нь  84 ам.доллар хүрлээ.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан газрын тос боловсруулагч компаниудын удирдлагуудтай мягмар гарагт Цагаан ордонд уулзахаа мэдэгдсэн байна. Уулзалтад багадаа 10 шатахуун үйлдвэрлэгч, түгээгч компанийн төлөөлөгч оролцохыг эх сурвалжууд мэдээлсэн юм.

    Cэтгэгдэл бичих