logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын Төв банкны тэргүүн Кевин Уорш инфляц хангалттай түвшинд саараагүй байгааг тодотгов
    Enda Curran, Catarina Saraiva, Andrew Ackerman
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 31 10:00
    108

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    Кевин Уорш: Сүүлийн 65 сарын турш үргэлжилсэн өндөр инфляцыг намжаах нь Төв банкны үүрэг

    (Bloomberg) -- Кевин Уорш Холбооны Нөөцийн банкны тэргүүнээр сонгогдсоноос хойш Jackson Hole симпозиумд оролцож байгаа бөгөөд анхны илтгэлдээ АНУ-ын инфляц хангалттай түвшинд саараагүй байгааг онцоллоо. Мөн инфляц шаардлагатай түвшинд тогтворжсон гэдэгт итгэлтэй байх ёстой. Хэрэв үгүй бол Төв банканд хийх ажил байгааг тодотгожээ.

    Энэхүү мэдэгдэл нь Холбооны Нөөцийн банкийг энэ онд бодлогын хүүг өсгөнө гэсэн хөрөнгө оруулагчдын хүлээлтийг бататгаж байна.

    US-INFLATION.png

    Кевин Уорш АНУ-ын Төв банк инфляцыг зорилтот инвервал болох хоёр хувьд эргээд авчрахыг тодотгожээ. Мөн тэрбээр санхүүгийн орчин нөхцөл хязгаарлагдмал бус байгаа тул бодлогын хүү нь Холбооны Нөөцийн банкны зорилтоо биелүүлэх "гол хэрэгсэл" хэвээр байгааг онцолсон байна.

    Ийнхүү илэн далангүй мэдэгдэл хийсний дараа дериватив зах зээлийн таамаглалаар Холбооны Нөөцийн банк есдүгээр сард бодлогын хүүг 3.75 хувиас 0.25 нэгж хувиар нэмэгдүүлэх магадлал 62 хувьд хүрсэн юм. Улмаар ирэх гуравдугаар сар гэхэд мөнгөний бодлогыг чангаруулах хэмжээ 0.5 нэгж хувьд хүрнэ гэж үзэж байна.

    АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Кевин Уорш

    Сүүлийн үеийн нөхцөл байдлаас харвал Холбооны Нөөцийн банкны нэр хүнд, уламжлалт байр суурийг бататгах нэг зүйл бол зах зээл биднийг үнийн тогтвортой байдлыг хангана гэдэгт итгэж байна. Би ч тэдний зөв гэдгийг бататгамаар байна. Энэ танхимд эдийн засгийг сайтар мэдэх хүмүүс байгаа. Түүхэн үзүүлэлтээс харвал инфляцын хүлээлтийн нэг онцлог нь нэг л өдөр алга болох хүртлээ маш тогтвортой харагддаг явдал юм. Хүлээлт амархан савладаггүй. Одоогоор харьцангуй тогтворжоод байна. Хэдий тийм боловч инфляцын хүлээлтийг анхааралтай ажиглах ёстой. Хүлээлтийг хяналтаас гаргахгүй байх нь Төв банкны үүрэг. Гэхдээ хэний ч анхааралгүй орхих ёсгүй нэг зүйл бий. Сүүлийн 65 сарын турш үргэлжилсэн өндөр инфляцыг намжаах нь Төв банкны үүрэг. Суурь инфляц зорилтот түвшин рүү хурдацтайгаар ойртоно гэдэгт бид итгэх ёстой. Үгүй бол бидэнд хийх ажил байна гэсэн үг.  Энэ бол бидний үүрэг хариуцлага юм.

    Cэтгэгдэл бичих