
Зургийг: Andreas Gebert/Bloomberg
(Bloomberg) -- Хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн банкны тэргүүн Кевин Уоршийн илтгэлээс өмнө бодлогын хүүгийн төлөвийг үнэлж байгаа энэ үед алтны үнэ унц нь 4603 ам.долларт тогтворжлоо.
Сүүлийн байдлаар алтны ханш бараг өөрчлөлтгүй буюу 0.1 хувиар чангарсан ч 1999 оноос хойших хамгийн огцом өсөлттэй сараа үдэх магадлалтай байна. АНУ-ын Сангийн яам бондын зах зээлд интервенц хийснээр алтны үнэ энэ сард бараг 14 хувиар өсөх төлөвтэй байгаа юм.
Дэлхийд алтны олборлолтоор тэргүүлэгчдийн нэг болох Узбекистан улсын Төв банк энэ оны эхний хагаст 41 тонн алт худалдан авчээ. Ингэснээр дэлхийн хоёр дахь гол үнэ металл худалдан авагч болсныг “World Gold Council” мэдээлж байна.
Узбекистаны Төв банкны тэргүүн "Алт нь хамгийн сайн хөрөнгө оруулалт болоод байна" гэж мэдэгдлээ. Тус төв банк энэ онд нөөцөөсөө нэлээд хэмжээний алт борлуулахаа мэдээлж байсан юм.
Мөн Узбекстан улсын Төв банк гадаад валютын нөөцөөр хөрөнгө оруулах боломжит хувилбаруудыг судлахаар “Goldman Sachs”, “Blackrock”, “JPMorgan Chase” зэрэг “Wall Street”-ийн шилдэг банкнуудын төлөөлөлтэй есдүгээр сарын дундуур уулзалт хийхээр төлөвлөжээ.