
Зургийг: Kyle Grillot/Bloomberg
(Bloomberg) -- Иран болон Оман Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээх урьдчилсан гэрээний загварыг хэлэлцэж байгаатай зэрэгцэн газрын тосны ханш гурав дахь өдрөө дараалан суларлаа.
Энэ долоо хоногт нийт найм гаруй хувиар унаснаар брент төрлийн газрын тосны үнэ сүүлийн байдлаар баррель нь 86 ам.доллар болоод байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ сүүлийн байдлаар 1.8 хувиар буурч, баррель нь 80 ам.доллароор арилжаалагдаж байна.
Персийн булангийн нийлүүлэлтийг тасалдуулсан АНУ болон Ираны дайны улмаас газрын тосны үнэ энэ онд 40 гаруй хувийн өсөлттэй байгаа юм. Хэдий тийм боловч АНУ-ын Төрийн департментаас дипломатуудаа Ойрх Дорнод дахь Элчин сайдын яамд руу буцаан илгээхээр бэлтгэж эхэлснийг “New York Times” сонин мэдээлжээ. Энэ нь Вашингтоны зүгээс Ирантай хийх мөргөлдөөн дахин сэргэнэ гэж үзэхгүй байгааг харуулж байна.