logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Алтны үнэ сүүлийн 3 сарын дээд цэгтэйгээ ойролцоо түвшинд хадгалагдаж байна
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 25 11:10
    304

    Зургийг: Damian Lemanski/Bloomberg

    (Bloomberg) -- Арилжаанд оролцогчид АНУ-ын Сангийн яамны бондын зах зээлд хийх дараагийн алхмыг хүлээж буй энэ үед алтны үнэ сүүлийн гурван сарын дээд цэгтэйгээ ойролцоо түвшинд хадгалагдаж байна.

    Өмнөх дөрвөн өдрийн арилжаагаар нийт долоо гаруй хувиар чангарсны дараа сүүлийн байдлаар алтны үнэ 0.5 хувиар өсөж, унц нь 4676 ам.доллар хүрээд байна.  Харин мөнгөний ханш 0.9 хувиар чангарснаар унц нь 70 ам.доллар дөхжээ.

    АНУ-ын Сангийн яам өнгөрсөн долоо хоногт бондын зах зээлд интервенц хийснээсээ хойш зах зээлд тодорхой дохио өгөөгүй. Хэдий тийм боловч АНУ болон Канадын худалдааны маргаан ширүүссэн нь аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлтийг өдөж байна.

    Cэтгэгдэл бичих