
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Алтны үнэ сүүлийн 3 сарын дээд түвшинд хүрэв
Yihui Xie
Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 24 14:50
180
Зургийг: Matt Jelonek/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Сангийн яамнаас бондын зах зээлд интервенц хийсэн нь ам.долларын ханш сулрах болгоомжлолыг нэмэгдүүлснээр алтны үнэ сүүлийн гурван сарын дээд түвшинд хүрлээ. Тодруулбал: даваа гарагт алтны үнэ 1.2 хувиар өсөж, унц нь 4650 ам.доллар давав. Энэ нь тавдугаар сарын дунд үеэс хойших дээд үзүүлэлт боллоо. Харин сүүлийн байдлаар ханш нь 0.8 хувиар чангарснаар унц нь 4637 ам.доллароор арилжаалагдаж байна.
АНУ-ын Сангийн яамнаас Засгийн газрын урт хугацаатай бондуудыг худалдан авах хөтөлбөрийг эрчимжүүлэхээ зарласнаар алтны үнэ өнгөрсөн долоо хоногийг тав гаруй хувийн өсөлттэй хаасан юм.
Cэтгэгдэл бичих