logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Goldman Sachs: БНХАУ-ын эдийн засгийн өсөлт II улирлын эцэст 4 хувь орчим байсан
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 24 09:50
    230

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын эдийн засгийн өсөлт II улиралд Бээжингийн зорилтот түвшин болох 4.5-5 хувьд хүрээгүй гэж “Goldman Sachs” тооцооллоо. Энэ нь БНХАУ-ын Төв банк мөнгөний бодлогоо чангаруулна гэсэн хүлээлт үүсгэж байна.

    Энэ улирлын эхэн үеийн байдлаар эдийн засгийн өсөлт нь дөрвөн хувь орчим байсан гэж “Goldman Sachs”-ийн БНХАУ-ын Зах зээлийг хариуцсан Ахлах эдийн засагч таамагласан нь өмнөх гурван сарын өсөлт болох 4.3 хувиас доогуур түвшин боллоо. Тус улсын эдийн засгийн өсөлт саарсан нь эрэлттэй холбоотойг долоодугаар сарын гол үзүүлэлтүүд харуулж буйг шинжээч онцолжээ.

    CHINA-GDP.png

    “Goldman Sachs”-аас гадна “Macquarie Group”-ийн өнгөрсөн сарын дата үзүүлэлтээс харвал дотоодын нийт бүтээгдэхүүний сарын өсөлт 4.2 хувь орчим байсан гэж үзэж байна.

    Харин “BNP Paribas”-ийн шинжээчид VIII-IX сард төсвийн дэмжлэг нэмэгдсэн ч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт дөрвөн хувь орчимд хадгалагдаж эсвэл түүнээс доош түвшинд гарвал БНХАУ 2026 оны эдийн засгийн зорилтдоо хүрэхгүй байх эрсдэлтэйг анхаарууллаа.

    Cэтгэгдэл бичих