logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Газрын тосны үнэ 7 хоногийн дүнгээр 5 орчим хувиар өсөх төлөвтэй
    Rong Wei Neo
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 21 09:50
    191

    Зургийг: Kaylee Greenlee/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ Ираныг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлогоо эрчимжүүлснээр нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэл нэмэгдэж, газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр эрс  өсөх төлөвтэй байна.

    Энэ долоо хоногт брент төрлийн газрын тосны үнийн өсөлт таван хувь давж магадгүй байгаа юм. Хэдий тийм боловч сүүлийн байдлаар ханш нь 0.7 хувиар суларч, баррель нь 93 ам.доллар болоод байна.

    KZK-OIL.png

    Харин WTI төрлийн газрын тосны үнэ таван өдөр дараалан өссөний дараа сүүлийн байдлаар 0.8 хувиар буурч, баррель нь 86 ам.доллар орчимд тогтворжлоо.

    АНУ болон Ираны дайн нь Ойрх Дорнодын нийлүүлэлтийг тасалдуулснаар энэ онд газрын тосны үнэ 50 гаруй хувиар өсөөд байгаа юм. Мөн Украины тал ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцийг онилон цохилт өгч буй нь дэлхийн түлшний зах зээлийн хомсдолыг гүнзгийрүүлж байна.

    Cэтгэгдэл бичих