logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОХУ-ын Төв банкны алтны нөөц 2020 оноос хойших доод түвшинд хүрэв
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 21 09:25
    339

    Зургийг: Andreas Gebert/Bloomberg

    Алтны үнэ долоо хоногийн дүнгээр гурав дахь долоо хоногтоо өсөх төлөвтэй

    (Bloomberg) -- ОХУ-ын Төв банк алтаа зарах ажиллагаагаа үргэлжлүүлснээр долоодугаар сарын эцэст нөөц нь сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрлээ.

    Он гарсаар ОХУ-ын Төв банкны алтны нөөц 1.6 сая унцаар буурч, наймдугаар сарын нэгний байдлаар 73.2 сая унц болжээ. Энэ нь 2020 оны нэгдүгээр сараас хойших доод түвшин болж байна. Ингэснээр тус банкны нөөцөд буй алтны үнэлгээ оны эхний долоон сард 33.7 тэрбум ам.доллароор агшжээ.

    ОХУ-ын Төв банк нэгэн цагт алт худалдан авалтаараа дэлхийн томоохон Төв банкнууд дунд тэргүүлдэг байсан бөгөөд 2020 оны эхэн үеэс хойш худалдан авалтаа түр зогсоохоос өмнө улсдаа олборлогдсон алтны дийлэнх хувийг худалдан авдаг байсан аж.

    GOLD.png

    2025 оноос ОХУ-ын эрчим хүчний экспортоос төвлөрүүлэх төсвийн орлого буурч, тус улсын Сангийн яам Үндэсний баялгийн сан дахь үнэт металл, гадаад валютаа борлуулсан байна. Үүний дараагаас Төв банк нь ч мөн алтны эзэмшлээ бууруулж эхэлжээ.

    Олон улсын зах зээлд алтны үнэ долоо хоногийн дүнгээр гурав дахь долоо хоногтоо дараалан өсөх төлөвтэй байна. АНУ-ын Сангийн яам Засгийн газрын урт хугацаатай бондуудыг худалдан авах хөтөлбөрийг эрчимжүүлэхээ зарласан нь үүнд нөлөөлж буй.

    Сүүлийн байдлаар алтны ханш 0.2 хувиар чангарч, унц нь 4522 ам.доллар хүрлээ. Алтны үнэ энэ долоо хоногийн арилжааг гурваас дээш хувийн өсөлттэйгөөр хааж магадгүй байгаа юм. Наймдугаар сар гарсаар алтны ханш 11 хувиар чангараад байна. 

    Cэтгэгдэл бичих