
Зургийг: Matt Jelonek/Bloomberg
(Bloomberg) -- Алтны үнэ сүүлийн зургаан сарын хамгийн огцом өсөлтөө хадгалж байна. АНУ-ын Сангийн яамнаас Засгийн газрын урт хугацаатай бондуудыг эргүүлэн худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхээ зарласны дараа алтны үнэ мягмар гарагт дөрөв гаруй хувиар өсөж, 4500 ам.долларын босго давлаа.
Сүүлийн байдлаар алтны ханш 0.1 хувиар чангарч, унц нь 4520 ам.доллароор арилжаалагдаж байна. Харин мөнгөний үнэ 0.1 хувиар өссөнөөр унц нь 67 ам.долларт тогтворжлоо.
Хэдий тийм боловч эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцын дарамт алтны үнийн өсөлтийг тасалдуулах эрсдэлтэй байгаа юм. Тухайлбал: Арабын Нэгдсэн Эмират Улс Ирантай эдийн засгийн харилцаагаа тасалсан нь Ойрх Дорнодын хурцадмал байдлыг нэмэгдүүлж, газрын тосны үнэ өсөлтөө хадгалж байна.