logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Газрын тосны үнэ 4 дэх өдрөө дараалан өслөө
    Rong Wei Neo
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 19 10:25
    285

    Зургийг: Kaylee Greenlee/Bloomberg

    (Bloomberg) -- Хар тэнгисийн орчимд Украины дроны халдлага эрчимжсэнээр ОХУ-ын далайгаар тээвэрлэх газрын тосны экспорт буурч, дөрөвдүгээр сарын эцсээс хойших доод түвшинд хүрлээ. Тодруулбал: наймдугаар сарын 16-ныг хүртэлх дөрвөн долоо хоногийн хугацаанд газрын тосны экспорт нь өдрийн 3.58 сая баррель болсныг “Bloomberg”-ийн нэгтгэсэн хөлөг онгоцны дата харуулж байна.

    Өнгөрсөн саруудад Украины арми газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилсон цохилтоо эрчимжүүлснээр ОХУ-ын түүхий нефтийн экспорт түр хугацаанд өсөлттэй байсан юм.

    Харин одоо Киев боловсруулах үйлдвэрүүдээс гадна газрын тос тээвэрлэдэг боомт, хөлөг онгоцнууд руу халдаж байгаагаас энэхүү өсөлт тасалдлаа.

    RUSSIA-OIL-EXPORT-GFX.png

    Олон улсын зах зээлийн хөдөлгөөнийг харвал АНУ болон Ираны дайн эцэслэгдэнэ гэсэн аливаа ахиц ажиглагдахгүй байгаагаас газрын тосны үнэ дөрөв дэх өдөртөө өсөлттэй байна.

    Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш 0.3 хувиар чангарч, баррель нь 91 ам.доллар хүрлээ. Өмнөх гурван өдрийн арилжаагаар нийт 4.5 хувиар өсөөд байсан юм. Харин WTI төрлийн газрын тосны үнэ сүүлийн байдлаар 0.4 хувиар өссөнөөр баррель нь 85 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих