logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-ын эдийн засаг суларснаар VII сард гангийн үйлдвэрлэл нь 3.6 хувиар буурав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 18 16:10
    195

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын гангийн гарц долоодугаар сард буурснаар жилийн нийт үйлдвэрлэл нь сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрэх төлөвтэй байна.

    Өнгөрсөн сард нийт 76.93 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар буураад зогсохгүй 2026 он гарснаас хойших хамгийн тааруу сарын дүн боллоо. Түүнчлэн оны эхний 7 сарын нийт үйлдвэрлэл нь өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар унаснаар 577 сая тонн болжээ.

    CHINA-STEEL.png

    БНХАУ-ын ган үйлдвэрлэлийн салбар томоохон бүтцийн сорилтуудтай нүүр тулаад байгаа юм. Эрэлт буурснаар барилга, дэд бүтцэд ашиглагддаг арматурын спот үнэ сүүлийн 10 жилийн доод түвшинд дөхөөд байна.

    Тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар сэргэх төлөвгүй байгаа ч Бээжин эдийн засгийн өсөлт саарахад харьцангуй хүлээцтэй хандаж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих