
Зургийг: Kaylee Greenlee/Bloomberg
(Bloomberg) -- АНУ болон Ираны дайн ойрын хугацаанд эцэслэгдэх магадлал буурснаар газрын тосны үнэ сүүлийн гурван өдөр дараалан өслөө.
Даваа гарагт долоодугаар сарын эцсээс хойших дээд түвшинд арилжааг хаасны дараа брент төрлийн газрын тосны ханш сүүлийн байдлаар 0.3 хувиар чангарч, баррель нь 91 ам.доллар хүрээд байна. Мөн WTI төрлийн газрын тосны үнэ 0.5 хувиар өссөнөөр баррель нь 84 ам.доллар орчимд хадгалагдаж байна.
Вашингтон болон Техраны зургаадугаар сард байгуулсан гал зогсоох түр хэлэлцээрийн хугацаа даваа гарагаар дууссан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх гэрээг сунгах сонирхолгүй байгаагаа тодотгожээ.
АНУ Ирантай Ормузын хоолойгоор зогсохгүй олон асуудлаар санал зөрөлдөж буй. Иран болон Оман улс тус усан замын тээврийг нээх яриа хэлэлцээ хийж буй ч АНУ үүнд огт оролцоогүй юм. Түүнчлэн Дональд Трамп Оманыг АНУ-ын Ормузын хоолойг хаах цэргийн ажиллагаанд саад болсон тохиолдолд бөмбөгдөнө гэж сүрдүүлснийг “Fox News” мэдээллээ.