
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Ормузын хоолойн тээврийн эрсдэл анхаарлын төвд буй энэ үед газрын тосны ханш тогтворжив
Alex Longley, Anthony Di Paola, Grant Smith, Weilun Soon
Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 17 11:00
202
Зургийг: Christophe Viseux/Bloomberg
(Bloomberg) -- Ливанд дахин мөргөлдөөн гарч, Ормузын хоолойд тээвэрлэгч хөлөг онгоцнууд халдлагад өртсөн ч газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байна.
Өнгөрсөн долоо хоногт зургаан хувиар өссөний дараа брент төрлийн газрын тосны үнэ бараг өөрчлөлтгүй, баррель нь 88 ам.доллароор арилжаалагдаж байна. Харин WTI төрлийн газрын тосны ханш 0.3 хувиар суларч, баррель нь 82 ам.долларт тогтворжлоо.
Зургаа дахь сардаа үргэлжилж буй Ираны дайны улмаас боловсруулаагүй газрын тосны үнэ энэ он гарсаар 40 гаруй хувиар өсөөд байна. АНУ-ын засаг захираа энэ долоо хоногт Ираны эсрэг тогтоох шинэ хоригуудыг танилцуулахыг тус улсын Сангийн сайд Скотт Бессент мэдээлсэн юм.
Cэтгэгдэл бичих