logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОХУ-ын дизель түлшний экспорт олон жилийн доод түвшинд хүрэв
    Prejula Prem
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 14 10:45
    254

    Зургийг: SOPA Images/LightRocket/Getty Images/Bloomberg

    ОХУ-ын дизель түлшний экспорт наймдугаар сарын эхний долоо хоногт 48 хувиар буурлаа

    (Bloomberg) -- Газрын тосны үйлдвэрүүдийг онилсон Украины цохилтуудын улмаас Москва шатахууны экспортын хязгаарлалт тогтоосноор ОХУ-ын дизель түлшний нийлүүлэлт наймдугаар сарын эхээр олон жилийн доод түвшинд хүрлээ.

    Наймдугаар сарын эхний долоо хоногт дизель түлш, газ ойлийн экспорт 48 хувиар буурч, өдрийн ердөө 80 мянган баррель болсныг “Bloomberg”-ийн нэгтгэсэн “Vortexa”-ийн дата харууллаа. Үүнтэй харьцуулахад ОХУ өнгөрсөн оны эцэст өдрийн нэг сая баррель дизель түлш экспортолж байжээ.

    DIESEL-GFX.png

    Кремль анх долоодугаар сарын эхээр дизель түлшний экспортыг хязгаарласан ч удалгүй дээрх шийдвэрээ есдүгээр сарын нэгнийг хүртэл сунгасан юм. Хэдий тийм боловч үүнд Засгийн газар хооронд байгуулсан нийлүүлэлтийн гэрээ хамаарахгүй байгаа аж.

    Монгол Улсын хувьд автобензиний импорт оны эхний долоон сард 550.5 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 14.8 хувиар өсөөд байна. Харин дизель түлшний импорт 1.1 сая тонн болж, 10.0 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооны тайлан харуулж буй.

    Нийлүүлэлт хязгаарлагдсанаар Европын дизель түлшний нөөц гуравдугаар сараас хойш 30 орчим хувиар буураад байна. Түүнчлэн дэлхийн жишиг үнэд тооцогддог Европын дизель түлшний фьючерс ханш  зургаадугаар сарын 18-наас хойш 40 орчим хувиар өсжээ.

    Cэтгэгдэл бичих