logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ормузын хоолойн хэлэлцээ гацаанд орсон ч газрын тосны үнэ үргэлжлэн унаж байна
    Kanoko Matsuyama, Mia Gindis
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 14 10:25
    291

    Зургийг: Daniel Acker/Bloomberg

    (Bloomberg) -- Арилжаанд оролцогчид Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээх хүчин чармайлтыг анхааралтай ажиглаж буй энэ үед газрын тосны үнэ уналттай байна.

    Өмнөх арилжаагаар 2.2 хувиар буурсны дараа брент төрлийн газрын тосны ханш бараг өөрчлөлтгүй баррель нь 87 ам.доллароор арилжаалагдаж байна. Мөн WTI төрлийн газрын тос баррель нь 81 ам.долларт тогтворжлоо.

    Ормузын хоолойтой холбоотой томоохон өөрчлөлт гарах хүртэл газрын тосны үнэ баррель нь 80-90 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж “MST Marquee”-ийн шинжээчид тооцоолсон байна. Хэдий тийм боловч үнийн төлөв нь АНУ-Ираны дайны үйл явц, Ойрх Дорнодоос гарах газрын тосны урсгалаас хамаарахыг тодотгожээ.

    Пүрэв гарагт “Abu Dhabi National Oil” компанийн газрын тосны тээврийн хоёр хөлөг онгоц Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байхдаа Ираны халдлагад өртсөн нь эрсдэл өндөр хэвээр буйг харуулж байна.

    Cэтгэгдэл бичих