logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын инфляц тогтворжсоноор алтны үнэ сүүлийн 2 сарын дээд түвшинд хүрлээ
    Robin Paxton
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 13 10:15
    255

    Зургийг: Andreas Gebert/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын инфляц доогуур түвшинд хадгалагдаж, ойрын хугацаанд Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүг өсгөх дарамт буурснаар алтны үнэ сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрээд байна.

    Сүүлийн байдлаар алтны үнэ 0.5 хувиар өсөж, унц нь 4429 ам.доллар хүрлээ. Харин мөнгөний ханш нэг хувиар чангарснаар унц нь 65 ам.доллароор арилжаалагдаж байна.

    GOLD.png

    Энэ долоо хоногт алтны үнэ дөрөвдүгээр сараас хойш анх удаа 100 хоногийн дундаж түвшин болох 4400 ам.доллар даваад буй.

    Долоодугаар сард АНУ-ын инфляц өмнөх сараас ердөө 0.1 хувиар эрчимжсэн нь Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралын сөрөг нөлөөлөл арилж буйн илрэл болсон юм. Энэ нь Холбооны Нөөцийн банк есдүгээр сард болох ээлжит хурлаараа  мөнгөний бодлогыг хатууруулах магадлалыг бууруулж байна.

    Cэтгэгдэл бичих