
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
АНУ-ын инфляцын дата анхаарлын төвд орсноор алтны үнэ тогтворжив
Robin Paxton
Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 12 10:10
187
Зургийг: Matt Jelonek/Bloomberg
(Bloomberg) -- Ормузын хоолойг нээх хэлэлцээр болон АНУ-ын инфляцын дата анхаарлын төв буй энэ үед алтны үнэ тогтворжлоо.
Мягмар гарагийн арилжааг 0.5 хувийн уналттай хаасны дараа алтны ханш лхагва гарагийн байдлаар 0.3 хувиар чангарч, унц нь 4381 ам.доллар хүрээд байна. Харин мөнгөний үнэ 0.1 хувиар өссөнөөр унц нь 64 ам.доллароор арилжаалагдаж байна.
АНУ-ын хэрэглээний үнийн индекс долоодугаар сард 0.1 хувиар өссөн гэж “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчид таамаглаж буй. АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн статистик сул байсантай зэрэгцэн инфляц харьцангуй бага түвшинд гарвал Холбооны Нөөцийн банкны инфляцтай холбоотой болгоомжлол намжих юм.
Cэтгэгдэл бичих