
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын инфляц хоёрдугаар сарын сүүлээр Ираны дайн эхэлснээс хойш анх удаа тогтворжлоо. Түүнчлэн ерөнхий инфляц буурсан нь газрын тосны нийлүүлэлтийн “шок”-оос үүдэлтэй үнийн дарамт арилж буйн илрэл болж байна. Тодруулбал: долоодугаар сард БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар өсжээ. Энэ нь өмнөх сард 4.1 хувьд хүрч байсантай харьцуулбал саарсан үзүүлэлт боллоо. Гурван жил гаруй уналттай байсан БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнэ газрын тосны үнэ өссөнөөр гуравдугаар сараас хойш өсөж эхэлсэн юм.
Үүнээс гадна зургаадугаар сард нэг хувь хүрч байсан БНХАУ-ын хэрэглэгчийн үнийн индекс өнгөрсөн сард 0.5 хувь болж, буурчээ. Мөн хүнс, эрчим хүчний бүлгийг хасаж тооцсон суурь инфляц 0.9 хувь болж саарсан байна.
Сүүлийн хэдэн жилд үргэлжилсэн тогтвортой дефляцийн дарамт нь БНХАУ-ын эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хойш татаж болзошгүй гэж шинжээчид анхааруулж буй. Инфляц ийнхүү саарсан нь энэхүү болгоомжлолыг дахин сэдрээж магадгүй юм.