logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн дата үзүүлэлт тааруу гарснаар алтны үнэ өсөлтөө хадгалав
    Robin Paxton
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 10 10:35
    279

    Зургийг: Damian Lemanski/Bloomberg

    (Bloomberg) -- Нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлттэй долоо хоногийг үдсэний дараа алтны ханш тогтворжлоо.

    Өнгөрсөн долоо хоногт долоо гаруй хувиар өссөн алтны үнэ сүүлийн байдлаар 0.1 хувиар өсөж, унц нь 4347 ам.доллар хүрэв. Мөн мөнгөний ханш 0.6 хувиар чангарч, унц нь 63 орчим ам.доллароор  арилжаалагдаж байна.

    GOLD.png

    Баасан гарагт нийтлэгдсэн АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээлэл долоодугаар сард компаниуд ажлын байраа цомхотгож, шинээр ажилтан авах нь өмнөх саруудаас буурсныг харууллаа. Энэ нь хөдөлмөрийн зах зээл таамагласнаар харьцангуй сул байгаагийн илрэл юм.

    Дээрх статистик мэдээлэл гарсны дараа “Bloomberg”-ийн ам.долларын индекс 0.4 хувиар буурсан нь алт зэрэг тус валютаар арилжаалагддаг таваарын үнэд дэмжлэг болжээ.

    Эрэлт талаас харвал БНХАУ-ын Төв банк долоодугаар сард 640 мянган унц алт худалдан авснаар нөөцөө 21 дэх сардаа дараалан нэмэгдүүлсэн байна.

    Cэтгэгдэл бичих