
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- Иран АНУ-тай яриа хэлэлцээ хийхээс татгалзаж, Ормузын хоолойг нээх асуудал тодорхойгүй хэвээр байгаагаас газрын тосны үнэ үргэлжлэн өсөж байна.
Дэлхийн жишиг үнэд тооцогддог брент төрлийн газрын тосны ханш даваа гарагийн арилжаагаар 0.9 хувир чангарч, баррель нь 84 ам.доллар давлаа. Өмнөх гурван өдөрт брент төрлийн газрын тосны үнэ тав гаруй хувиар өссөн юм. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.5 хувиар өсөж, 78 ам.долларт тогтворжлоо.
Нийлүүлэлтийн эрсдэлийг авч үзвэл Ойрх Дорнодод мөргөлдөөн эрчимжих эрсдэл өндөр хэвээр байна. Тухайлбал: амралтын өдрүүдэд Ираны дэмжлэгтэй Йемен дэх Хути зэвсэгт бүлэглэл Саудын Арабын газрын тос боловсруулах “Jazan” үйлдвэрт халджээ. Мөн “Abu Dhabi National Oil” компанийн газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх үедээ халдлагад өртсөн байна.