
Зургийг: Chalinee Thirasupa/Bloomberg
(Bloomberg) -- Иран Ормузын хоолойд цохилт өгсөн нь АНУ-ын Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлогод хэрхэн нөлөөлөхийг арилжаанд оролцогчид үнэлж буй энэ үед алтны үнэ хэлбэлзэл багатай байна.
Өмнөх арилжаагаар 0.2 хувиар унасны дараа алтны ханш сүүлийн байдлаар 0.1 хувиар суларч, унц нь 4233 ам.доллар боллоо. Харин мөнгөний үнэ 0.5 хувиар буурч, унц нь 61 ам.доллароор арилжаалагдаж байна.
Ираны халдлагын дараа Дональд Трамп дайн удахгүй дуусна гэсэн хүлээлттэй байгаагаа дурдаад, Ормузын хоолой АНУ-ын хяналтад байгааг тодотгосон байна. Пүрэв гарагт түр хугацаанд унц нь 4300 ам.доллар давсан алтны үнэ энэ долоо хоногийн арилжааг бараг таван хувийн өсөлттэй хаах төлөвтэй байгаа юм.
Алтны үнийн өсөлт нь бүхэлдээ мөргөлдөөн намжсантай холбоотой байгаагүй тул хурцадмал байдал нэмэгдсэн ч хүчтэй савлахгүй байгааг "Global X ETF"-ийн шинжээч тодотгож байна.