
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Ормузын хоолойд Иран цохилт өгсний дараа газрын тосны үнэ өсөлттэй байна
Nicholas Lua, Gabriel Levin
Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 07 10:25
165
Зургийг: Anthony Prieto/Bloomberg
(Bloomberg) -- Иран Ормузын хоолойд дайсагнагч улсын бай руу цохилт өгсний дараа газрын тосны үнэ өсөлттэй байна.
Пүрэв гарагт дөрөв орчим хувиар өссөн брент төрлийн газрын тосны ханш сүүлийн байдлаар 1.4 хувиар чангарч, баррель нь 83 ам.доллар хүрлээ. Мөн WTI төрлийн газрын тосны үнэ 1.2 хувиар өсөж, баррель нь 78 ам.долларт тогтворжжээ.
Иран-Оманы хэлэлцээний хүрээнд АНУ болон Израилын хөлөг онгоцнуудыг Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхийг хориглох асуудал яригдаж байгаа юм.
Ормузын хоолой удахгүй бүрэн нээгдэнэ гэсэн өөдрөг хүлээлт сарниснаар газрын тосны үнэ энэ долоо хоногийн уналтынхаа зарим хувийг нөхөөд байна.
Cэтгэгдэл бичих