
Зургийг: Akos Stiller/Bloomberg
(Bloomberg) -- Ормузын хоолойг нээх чиглэлд ахиц гарч, эрчим хүчнээс үүдэлтэй бодлогын хүүд ирэх дарамт буурснаар алтны үнийн сүүлийн зургаан сар дахь өндөр дүнтэй өсөлт үргэлжилж байна.
Лхагва гарагийн арилжаагаар 4.1 хувиар чангарсан нь хоёрдугаар сарын гурваны өдрөөс хойших хамгийн өндөр өсөлт боллоо. Сүүлийн байдлаар алтны ханш 0.7 хувиар чангарч, унц нь 4277 ам.доллар хүрээд байна.
Мөн өмнөх арилжаагаар дөрвөн хувиар өссөн мөнгөний ханш 0.3 хувиар чангарч, унц нь 62 ам.долларт тогтворжлоо.
Нийлүүлэлт талаасаа БНСУ-ын Төв банк дотооддоо цэвэршүүлсэн алт худалдан авах тогтолцоог бүрдүүлэхийн тулд үндэсний компаниуд, Хөрөнгийн бирж болон Үнэт цаасны хадгаламжийн төвтэй хамтран ажиллаж байгаа аж. Энэ нь тус банкны хувьд 1967 оноос хойш дотоодоос алт худалдан авах анхны тохиолдол болж байна.