
Зургийг: Samuel Corum/Bloomberg
(Bloomberg) -- Хөгжиж буй орнуудын Төр, хувийн хэвшил хиймэл оюуныг үйл ажиллагаандаа хурдацтай нэвтрүүлэх шаардлагатайг Дэлхийн Банк шинэ тайландаа онцоллоо.
2026 онд АНУ-ын технологийн тэргүүлэх компаниуд 750 тэрбум ам.долларыг хиймэл оюуны дэд бүтцэд хөрөнгө оруулахаар төлөвлөж буй. Энэ нь хөгжиж буй олон орны дотоодын нийт бүтээгдэхүүнийг давсан дүн юм. Тиймээс томоохон дата төв байгуулах эсвэл их хэлний модель бүтээх чиглэлд хөгжингүй орнуудтай өрсөлдөх шаардлагагүй. Харин өртөг багатай, жижиг хиймэл оюуны хэрэгслийг нэвтрүүлснээр эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулах боломжтойг тодотгож байна.
Хиймэл оюун нь багш нарт хичээлийн хөтөлбөр боловсруулах, сувилагч нарт оношилгооны зураг унших зэргээр тусалж, боловсон хүчний хомсдолыг шийдвэрлэх ач тустай гэж үзэж байгаа аж.
Тайланд хөгжингүй орнуудын хувьд генератив хиймэл оюуны улмаас ажлын байр автоматжиж, цөөрөх эрсдэл нь бага, дунд орлоготой улсуудаас гурав дахин өндөр байгааг дурдсан байна. Тодруулбал: өндөр хөгжилтэй улс орнуудад одоо байгаа ажлын байрны 14.2 хувь нь эрсдэл орох магадлалтай гэж тооцоолжээ.