
Зургийг: Christian Bruna/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- АНУ болон Иран хэлэлцээрт хүрнэ гэсэн өөдрөг хүлээлт үүссэнээр газрын тосны үнэ сүүлийн хоёр өдөр дараалан унасны эцэст тогтворжив.
Өмнөх хоёр өдрийн арилжаагаар 10 гаруй хувиар буурсны дараа брент төрлийн газрын тосны үнэ сүүлийн байдлаар 0.5 хувиар өсөж, баррель нь 79 ам.доллар хүрлээ. Харин WTI төрлийн газрын тосны ханш 0.3 хувиар чангарч, унц нь 76 ам.долларт хадгалагдаж байна.
Нийлүүлэлт талаасаа харвал OPEC-ийн газрын тосны олборлолт долоодугаар сард өдрийн 1.1 сая баррелиар нэмэгдэж, дунджаар 19.4 сая баррель хүрчээ. Үүнд Иракийн олборлолт 460 мянган баррелиар нэмэгдэж, өдрийн 2.3 сая баррель хүрсэн нь голлон нөлөөлж байна. Ингэснээр Иракийн газрын тосны экспорт өнгөрсөн сард 37 хувиар өсжээ. Мөн Кувейтийн олборлолт хурдацтай өсөж, өдрийн 7.4 сая баррель хүрсэн байна.
Харин ОХУ-ын газрын тосны экспортын хувьд сүүлийн зургаан долоо хоногт анх удаа өдрийн дөрвөн сая баррелийн босгоос унасан гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцооллоо. Тодруулбал: наймдугаар сарын хоёрны өдрөөр эцэслэсэн дөрвөн долоо хоногийн хугацаанд өдөрт дунджаар 3.9 сая баррель газрын тос далайгаар тээвэрлэжээ. Энэ нь Украины арми долоодугаар сарын сүүлийн хагаст дроны халдлагаа Хар тэнгис болон Азовын тэнгис дэх танкерууд руу чиглүүлсэнтэй холбоотой байж магадгүй юм.