
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Монголбанк VII сард 1.4 тонн үнэт металл худалдан авлаа
Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 04 13:45
353
Зургийг: Bloomberg TV Mongolia
Монголбанк долоодугаар сард 1.4 тонн, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.9 тонн үнэт металл худалдан авснаа мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26.1 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Өнгөрсөн сард нэг грамм алт худалдаж авах дундаж үнэ 469.7 мянган төгрөг байсан нь зургаадугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.7 хувиар буурсан дүн боллоо.
Монголбанкны хувьд үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дэх ханшаар тогтоодог. Олон улсад алтны ханш Ираны дайн эхэлснээс хойш 20 гаруй хувиар сулраад буй.
Хэдий тийм боловч өнгөрсөн улиралд дэлхий даяарх Төв банкнуудын эрэлт эрс сэргэж, 289 тонн хүрсэн байна. Тухайлбал: Польшийн Төв банк 51 тонн, БНХАУ-ын Төв банк 33 тонн алт худалдан авчээ.
Cэтгэгдэл бичих