logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Даваа гарагт 5 хувиар унасан газрын тосны үнэ тогтворжлоо
    Nicholas Lua, Gabriel Levin
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 04 09:00
    926

    Зургийг: Eli Hartman/Bloomberg

    (Bloomberg) -- Даваа гарагт бараг таван хувиар буураад байсан газрын тосны үнэ тогтворжлоо. Энэ нь сүүлийн яриа хэлэлцээгээр тавьсан санал нь Иранд олгож буй эцсийн боломж гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулсантай холбоотой юм.

    Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш 0.5 хувиар чангарч, баррель нь 84 ам.доллар хүрлээ. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.4 хувиар өссөнөөр баррель нь 80 ам.доллароор арилжаалагдаж байна.

    Ираны дайны улмаас дэлхийн эрчим хүчний зах зээл хямралд орсонтой зэрэгцэн Украины арми ОХУ-ын газрын тосны дэд бүтцийг онилсон цохилтуудаа эрчимжүүлж буй. Тухайлбал: долоодугаар сард ОХУ-ын газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүд, тээвэрлэгч хөлөг онгоцнууд, дамжуулах хоолойн дэд бүтцэд хамгийн багадаа 30 гаруй удаа цохилт өгсөн гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ.

    Өнгөрсөн сард ОХУ өдөрт дунджаар 3.6 сая баррель түүхий нефть боловсруулж байсан нь улирлын нормоос 30 гаруй хувиар доогуур үзүүлэлт юм.

    Cэтгэгдэл бичих