
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Төмрийн хүдрийн үнэ сүүлийн нэг жилийн доод түвшинд хүрэв
Katharine Gemmell
Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 03 16:20
165
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- Төмрийн хүдрийн ханш сүүлийн нэг жил гаруйн доод түвшинд хүрлээ. Түүхий эдийн томоохон арилжаалагчтай холбоотой болгоомжлол үүссэн нь зах зээлийн савлагааг эрчимжүүлж байна.
Төмрийн хүдрийн фьючерс үнэ Сингапурын биржид 1.9 хувиар буурч, тонн нь 94 ам.доллар болсон нь 2025 оны долоодугаар сараас хойших хамгийн доод түвшин болж буй. Мөн Далянийн таваарын биржид үнэ нь бараг гурван хувиар буурчээ.
“Vitol” болон “Cargill” компани таваарын арилжааны "Radiant World" компанитай хамтран ажиллахаа зогсоож байгааг мэдэгдсэн байна. Мөн БНХАУ-д барилга угсралтын ажил цар тахлын үеэс хойш доод түвшинд хүрснээр гангийн эрэлт тааруу байгаа юм.
Cэтгэгдэл бичих