logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ болон Ираны хурцадмал байдал сэргэснээр алтны ханш сулрав
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 29 10:45
    717

    Зургийг: Matt Jelonek/Bloomberg

    (Bloomberg) -- Персийн буланд АНУ болон Иран харилцан нэг нэгэндээ халдсанаар алтны ханш суларч, унц нь 4000 ам.доллар дөхлөө. Баасан гарагт 1.6 хувиар өсөөд байсан алтны спот үнэ сүүлийн байдлаар 0.6 хувиар буурч, унц нь 4062 ам.доллар болоод байна. Мөн мөнгөний үнэ 0.8 хувиар унаж, унц нь 58 ам.долларт тогтворжив.

    Хоёрдугаар сард Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш алтны ханш 23 хувиар буураад байгаа юм.  

    Эрчим хүчний үнийн өсөлт инфляцыг өдөөснөөр Төв банкнууд бодлогын хүүг урт хугацаанд өндөр түвшинд хадгална гэсэн хүлээлт зах зээлд үүсээд буй.

    Мөн ам.долларын ханш чангарч буй нь АНУ-аас бусад улсын хөрөнгө оруулагчдын үнэт металл худалдан авах өртгийг өсгөж байна.

    Cэтгэгдэл бичих