
Зургийг: Louise Delmotte/Bloomberg
(Bloomberg) -- Ойрх Дорнодын нийлүүлэлт сэргэж байгаатай зэрэгцэн хөнгөн цагааны үнэ дөрөв дэх долоо хоногтоо дараалан буурах төлөвтэй байна. Энэ нь 2025 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн удаан үргэлжилсэн уналт болох юм.
АНУ болон Иран хэлэлцээрт хүрснээр дэлхийн нийт хөнгөн цагааны нийлүүлэлтийн 10 хувийг бүрдүүлдэг Ойрх Дорнодын орнуудын үйлдвэрлэл эрчимжинэ гэсэн хүлээлт үүсээд буй. Ингэснээр энэ долоо хоногт хөнгөн цагааны ханш долоон хувиар сулраад байна.
Хөрөнгийн зах зээл дэх түр зуурын савлагаанаас шалтгаалан хөнгөн цагааны үнэ ойрын хугацаанд доогуур түвшинд хадгалагдах төлөвтэйг “Jinrui Futures” компанийн шинжээчид анхаарууллаа.
Лондоны Металлын биржид сүүлийн байдлаар хөнгөн цагааны үнэ 0.2 хувиар буурч, тонн нь 3158 ам.доллароор арилжаалагдаж байна.
Хөнгөн цагаанаас гадна төмрийн хүдрийн үнэ долоо дахь долоо хоногтоо буурах төлөвтэй байгаа нь 2022 оноос хойших хамгийн удаан хугацааны уналт болохоор байгаа юм.
Энэ долоо хоногт төмрийн хүдрийн ханш 1.5 хувиар суларсан бөгөөд үүнд улирлаас шалтгаалан эрэлт саарснаас гадна БНХАУ-ын гангийн үйлдвэрийн ашигт ажиллагаа буурсан нь нөлөөлжээ.
Сүүлийн байдлаар Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ 0.4 хувиар буурч, тонн нь 97 ам.доллар болоод байна.