
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- Сүүлийн саруудад алт, мөнгөний үнийн олон жилийн өсөлт саарч, эргээд унаж эхэлсэнтэй холбогдуулан БНХАУ-ын томоохон банкнууд үнэт металлын жижиглэнгийн арилжааг хөнгөвчлөх үйлчилгээнүүдээ зогсоож байна. Тухайлбал: БНХАУ-ын хамгийн том банк болох "Industrial & Commercial Bank of China" долоодугаар сарын 24-ний өдрийн тооцоо дууссаны дараагаас Шанхайн алтны бирж дээр хувь хүмүүсийг үнэт металл арилжаалахад зуучлахаа зогсооно гэж мэдэгджээ. Харилцагчдаа энэ хугацаанаас өмнө алтны позицоо худалдах эсвэл хаахыг зөвлөсөн байна.
Мөн “China Guangfa Bank” пүрэв гарагийн 15.00 цагаас өмнө үнэт металлын позицуудаа хаахыг үйлчлүүлэгчдээс шаардсан аж. Түүнчлэн оны эхээр “Postal Savings Bank of China” болон “Ping An Bank” үүнтэй төстэй мэдэгдлүүд гаргаж байсан юм.
Алтны үнэ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бараг хоёр дахин нэмэгдсэн ч АНУ-Ираны дайн эхэлж, инфляц эрчимжсэнээр түүхэн өсөлт нь саараад буй.
Сүүлийн байдлаар алтны ханш 0.3 хувиар суларч, унц нь 4014 ам.доллар боллоо. Ингэснээр алтны үнэ дөрөв дэх долоо хоногтоо дараалан унах төлөвтэй байна. Харин мөнгөний үнэ 0.7 хувиар буурч, унц нь 57 ам.долларт тогтворжлоо.