
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- АНУ болон Иран түр энхийн хэлэлцээр үзэглэснээс долоо хоногийн дараа Персийн булангийн орнуудын газрын тосны экспорт дайны өмнөх түвшнийхээ 75 хувьд хүрээд байна.
Энэ долоо хоногийн эхний гурав хоногийн байдлаар Ойрх Дорнодын орнууд өдөрт дунджаар 13 сая баррель газрын тос экспортолсон гэж “Bloomberg” тооцоолжээ.
Хэдий тийм боловч үүний дийлэнх хэсгийг шинээр олборлосон газрын тосноос илүүтэйгээр Ормузын хоолойд гацаад байсан хөлөг онгоцнуудын нийлүүлэлт бүрдүүлж байна. Тухайлбал: Саудын Арабын экспортын гол терминал болох Рас Танура дахь үйл ажиллагаагаа дөнгөж сэргээж эхлээд буй. Харин Иракийн хувьд түүхий нефть тээвэрлэх хангалттай тооны танкер олоход хүндрэлтэй байгаа юм. Тиймээс зургаадугаар сард газрын тосны урсгал энэ оны эхний хагасын дунджаас өндөр байгаа энэхүү сэргэлт нь цаашид тогтвортой үргэлжлэх эсэх нь эргэлзээ дагуулж байна.
Үүнээс гадна пүрэв гарагт Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан ачаа тээврийн усан онгоц халдлагад өртсөн нь газрын тосны үнэ богино хугацаанд сэргэхэд нөлөөллөө.
Өмнөх арилжаагаар хоёр хувиар өссөний дараа брент төрлийн газрын тосны ханш сүүлийн байдлаар 0.5 хувиар суларч, баррель нь 74 ам.доллароор арилжаалагдаж байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.5 хувиар буурч, баррель нь 71 ам.долларт тогтворжлоо.