
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн бондын борлуулалт зургаадугаар сард дээд түвшнээ дахин шинэчиллээ. Хиймэл оюуны зарцуулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор зээлийн давлагаа эрчимжсэн нь үүнд голлон нөлөөлж байна.
“Bloomberg”-ийн нэгтгэсэн мэдээллээр энэ сард гаргасан нийт бондын хэмжээ 175 тэрбум ам.доллар хүрээд байгаа аж. Энэ нь 2025 оны зургаадугаар сарын нийт дүнгээс 60 хувиар өндөр үзүүлэлт болоод зогсохгүй зээлийн хүү "0" хувьтай байсан цар тахлын үеийг дээд түвшнийг ч давжээ.
Хиймэл оюуны дэд бүтцийг өргөжүүлэх технологийн томоохон компаниудын уралдаан нь бонд гаргалтыг эрчимжүүлж буй. Энэ сард “Nvidia” болон “SpaceX” компани тус тус 25 тэрбум ам.долларын өндөр зэрэглэлийн бонд борлуулаад байна.
Мөн Холбооны Нөөцийн банкны шинэ тэргүүн Кевин Уорш АНУ-ын инфляцыг бууруулах амлалт өгсний дараа бодлогын хүүг өсгөнө гэсэн хүлээлт зах зээлд үүссэн юм. Энэ нь компаниудыг зээлийн өртөг нэмэгдэхээс урьтан санхүүжилт яаралтай татахад хүргэж байна гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээч тайлбарлажээ.
Он гарсаар өндөр зэрэглэлийн бондын нийлүүлэлт 1.15 их наяд ам.доллар хүрээд байна. Үүнтэй харьцуулахад 2020 оны бүтэн жилийн бондын арилжаа 1.75 их наяд ам.доллар байсан юм.