logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Алтны үнэ XI сараас хойш анх удаа $4000-ын босгоос доошилсон ч тогтворжив
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 25 10:25
    223

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- Ам.долларын ханш чангарч, бодлогын хүүг өсгөнө гэсэн хүлээлт нэмэгдсэнээр лхагва гарагт алтны үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш анх удаа 4000 ам.долларын босгоос доошиллоо.

    Өмнөх арилжаагаар бараг гурван хувиар суларсны дараа алтны ханш тогтворжиж, сүүлийн байдлаар унц нь 4000 ам.доллар орчимд хадгалагдаж байна.

    Харин лхагва гарагт 6.8 хувиар буурч, 12 дугаар сараас хойших доод түвшинд хүрээд байсан мөнгөний үнэ үл ялиг чангарч, унц нь 57 ам.доллар боллоо.

    Энэ долоо хоногт ам.долларын ханш 0.8 хувиар чангарсан нь АНУ-аас бусад улсын худалдан авагчдын алт худалдан авах өртгийг нэмэгдүүлж, эрэлтэд сөргөөр нөлөөлж байна.

    Алтны үнэ нэгдүгээр сарын эцсээр унц нь 5600 ам.доллар дөхөж, бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрсэн юм. Харин энэ сарын байдлаар оргил цэгээсээ 20 гаруй хувиар унаад байна.

    Cэтгэгдэл бичих