logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ли Циан БНХАУ-ын хөгжлийн дэлхий дахинд авчрах өгөөжийг тодотгов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 24 14:45
    135

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Циан “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтээр хийсэн мэдэгдэлдээ экспортын огцом өсөлттэй холбоотой болгоомжлолыг няцааж, БНХАУ-ын хөгжлийн дэлхий дахинд авчирч буй үр өгөөжийг тодотголоо.

    БНХАУ өмнө нь зах зээлд хямд өртөгтэй үйлдвэрлэлийг санал болгодог байсан. Харин одоо “Технологийн дэвшил, аж үйлдвэрийн шинэчлэлээр дамжуулан өсөн нэмэгдэж буй инновацын үр ашгийг түгээж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

    БНХАУ-ын томоохон түнш орнуудтай хийх гадаад худалдааны тэнцлийн ашиг улам бүр тэлж байгаа нь сүүлийн саруудад анхаарлын төвд ороод байна. Тухайлбал: Европын Холбоо БНХАУ-тай хийх худалдааны алдагдал гүнзгийрч байгааг шийдвэрлэх хариу арга хэмжээ судалж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд Германы Канцлер Фридрих Мерц валютын ханшийн асуудлаар олон улсын хэлэлцээ хийхийг уриалсан юм.

    Мөн "Их-7"-ийн бүлгийн гишүүн орнууд 2030 он гэхэд БНХАУ-аас нийлүүлэх газрын ховор элементийн хэмжээг хязгаарлахаар санал нэгдээд байна.

    Cэтгэгдэл бичих