logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ормузын хоолойгоор дамжих хөлөг онгоцны тоо нэмэгдсэнээр газрын тосны үнэ унав
    Julian Hast
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 24 09:00
    288

    Зургийг: Ian Forsyth/Bloomberg

    АНЭУ-ын газрын тосны экспорт дайны өмнөх түвшнийхээ 85 хувьд хүрлээ

    (Bloomberg) -- Австралийн “Macquarie” хөрөнгө оруулалтын банк Ойрх Дорнодын нийлүүлэлт хурдацтай сэргэнэ гэж үзэн газрын тосны үнийн энэ он болон 2027 оны үнийн төсөөллөө буурууллаа.

    Шинэчилсэн таамгаар брент төрлийн газрын тосны үнэ энэ онд баррель нь дунджаар 77 ам.доллар байна гэж тооцоолсон байна. Энэ нь өмнөх таамаг болох 89 ам.доллароос эрс буурсан үзүүлэлт юм. Харин 2027 оны төсөөллийг 74 ам.доллароос танаж, 64 ам.доллар болгожээ.

    UAE-TANKERS-GFX.jpg

    Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш 0.5 хувиар суларч, баррель нь 76 ам.долларт арилжаалагдаж байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.5 хувиар буурч, баррель нь 72 ам.доллар болжээ.

    АНУ болон Иран түр хэлэлцээрт хүрснээр Персийн булангийн олборлогч орнууд экспортоо сэргээхээр яаравчилж буй. Тухайлбал: Арабын Нэгдсэн Эмират улсын газрын тосны экспорт дайны өмнөх үеийн түвшнийхээ бараг 85 хувьд хүрснийг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг мэдээлсэн юм.

    Зургаадугаар сарын эхээр Арабын Нэгдсэн Эмират өдөрт 4.3 сая баррель газрын тос нийлүүлсэн байна. Энэ нь гуравдугаар сард ердөө 1.9 сая баррель байсантай харьцуулахад эрс өндөр үзүүлэлт юм.

    Cэтгэгдэл бичих