
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Хөнгөн цагааны үнэ 1.2 хувиар буурч, сүүлийн 3 сарын доод түвшинд хүрэв
Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 23 15:15
240
Зургийг: Andrej Ivanov/Bloomberg
Зэсийн үнэ 0.3 хувиар буураад байна
(Bloomberg) -- Энхийн хэлэлцээ Ойрх Дорнодын түүхий эдийн нийлүүлэлт сэргэнэ гэсэн өөдрөг хүлээлт бий болгосноор хөнгөн цагааны үнэ хоёр өдөр дараалан унаж, сүүлийн гурван сарын доод түвшинд хүрлээ.
Лондоны Металлын биржид хөнгөн цагааны ханш 1.2 хувиар суларч, тонн нь 3321 ам.доллар болоод байна. Энэ нь гуравдугаар сарын 27-ноос хойших доод үзүүлэлт боллоо.
Үүнээс гадна зэсийн үнэ 0.3 хувиар буурч, тонн нь 13,612 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.
Ираны дайн Ойрх Дорнодын нийлүүлэлтийг тасалдуулснаар хөнгөн цагааны үнэ энэ онд нийт 11 хувиар өсөөд буй. Персийн булангийн орнууд дэлхийн хөнгөн цагааны нийлүүлэлтийн есөн хувийг дангаараа хангадаг юм.
Cэтгэгдэл бичих