
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
(Bloomberg) -- Баасан гарагт арилжааны гурав дахь өдрөө дараалан суларсан алтны ханш үргэлжлэн унасаар байна. Дональд Трамп Иранд цохилт өгнө гэж сүрдүүлсэн нь хоёр улсын дээд түвшний яриа хэлэлцээ эхлээд буй энэ үед хурцадмал байдлыг нэмэгдүүллээ.
Өнгөрсөн долоо хоногт 1.5 хувиар буурсны дараа сүүлийн байдлаар алтны ханш бараг өөрчлөлтгүй унц нь 4155 ам.доллар орчимд хадгалагдаж байна. Харин мөнгөний үнэ 0.2 хувиар унаж, унц нь 64 ам.доллар болжээ.
Алтны ханш гурав дахь долоо хоногтоо дараалан суларч, хоёрдугаар сарын эцсээр дайн эхэлснээс өмнөх түвшнээсээ 20 гаруй хувиар уналттай арилжаалагдаж байна.
Үүнээс гадна ОХУ өнгөрсөн онд нэгэн тэрбумтнаас хураан авсан алт олборлогч “Южуралзолото” компанийг хэд хэдэн удаагийн оролдлогын дараа анх санал болгосон үнээсээ бараг 50 хувиар хямдаар борлуулсан гэсэн мэдээлэл анхаарал татаж байна.
Дээрх хөрөнгийн анхны дуудлага худалдааны үнийг 162 тэрбум рублиэр тогтоож байсан ч худалдан авагчдыг татаж чадаагүй тул тус компанийн 67.2 хувийг Москвад төвтэй “BTS-Most Holding”-д 93 тэрбум рублиэр борлуулжээ.