
Зургийг: Nick Oxford/Bloomberg
(Bloomberg) -- Техраны дэмжлэгтэй Хезболла бүлэглэл Израилын эсрэг халдлагаа үргэлжлүүлбэл АНУ Иранд дахин цохилт өгнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлсний дараа газрын тосны үнэ өслөө.
Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш 1.4 хувиар чангарч, баррель нь 81 ам.доллар хүрээд байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 2.5 хувиар өсөж, баррель нь 77 ам.доллар давлаа.
Ормузын хоолой бүрэн нээгдвэл зах зээлд 80 сая баррель түүхий нефть нийлүүлэгдэнэ. Яриа хэлэлцээтэй холбогдуулан Иран улс тус хоолойн хөдөлгөөнийг түр саатуулсан гэж мэдэгдсэн ч амралтын өдрүүдэд нийт найман сая баррель газрын тос ачсан таван супертанкер дамжин өнгөрчээ.
Түүнчлэн Иран улс зургаан долоо хоног тасалдаад байсан Харг арлын газрын тосны тээвэрлэлтээ баасан гарагт эхлүүлээд байна. Тус арал дээр Иран улс нийт нийлүүлэлтийнхээ 90 хувийг ачдаг аж.