logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Брент төрлийн газрын тосны үнэ 4 өдөр дараалан унаад байна
    Nicholas Lua, Weilun Soon
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 16 15:05
    147

    Зургийг: Dimas Ardian/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ болон Иран Ормузын хоолойг нээх тохиролцоонд хүрснээр нийлүүлэлт сэргэнэ гэсэн хүлээлт үүсэж, дэлхийн жишиг үнэд тооцогддог брент төрлийн газрын тосны үнэ сүүлийн дөрвөн өдөр дараалан уналаа.

    Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш 0.3 хувиар суларч, баррель нь 82 ам.доллар болоод байна. Түүнчлэн WTI төрлийн газрын тосны үнэ 0.2 хувиар буурч, баррель нь 80 ам.доллар орчимд хадгалагдаж байна.

    Үүний зэрэгцээ “Wall Street”-ийн томоохон банкнууд газрын тосны үнийн төсөөллөө бууруулж эхлээд байна. Тухайлбал: “Morgan Stanley” VII-IX сарын газрын тосны үнийн төсөөллөө 100 ам.доллароос бууруулж, 90 ам.доллар болголоо. Мөн оны сүүлийн гурван сард брент төрлийн газрын тосны дундаж үнэ баррель нь 80 ам.доллар орчимд хэлбэлзэнэ гэж тооцоолжээ.

    Харин “Goldman Sachs”-ийн шинжээчид IV улирлын үнийн төсөөллөө 10 ам.доллароор бууруулж, 80 ам.доллар болгосон байна.

    Cэтгэгдэл бичих