
Зургийг: Justin Hamel/Bloomberg
(Bloomberg) -- Даваа гарагт таван хувь буюу сүүлийн хоёр хоног дахь хамгийн өндөр дүнгээр унасны дараа газрын тосны ханш тогтворжив.
Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 0.5 хувиар өсөж, баррель нь 83 ам.доллар хүрлээ. Харин WTI төрлийн газрын тосны ханш 0.7 хувиар чангарч, баррель нь 81 ам.доллар орчимд хадгалагдаж байна.
АНУ болон Ираны төлөөлөгчид баасан гарагт Швейцарт уулзаж, урьдчилсан энхийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар товлосон юм. Хэдий тийм боловч харилцан ойлголцлын санамж бичгийн загварыг олон нийтэд дэлгээгүй. Нарийн мэдээлэл хомс байгаа нь зах зээлд болгоомжлол дагуулж байна.
"Газрын тосны нийлүүлэлт дайны өмнөх түвшинд хүрэх хамгийн ойрын хугацаа бол долоодугаар сарын эцэс" гэдгийг “Raymond James” компанийн шинжээч анхааруулжээ. Мөн нийлүүлэлт сэргэхээс өмнө салбарынхан логистикийн бүх саад бэрхшээлийг шийдвэрлэх шаардлагатайг дурдсан байна.
Хэлэлцээрийн тухай мэдээлэл гарсны дараа “Morgan Stanley” VII-IX сарын газрын тосны үнийн төсөөллөө танасан. Өмнө нь брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар байна гэж таамаглаж байсан бол одоо төсөөллөө 90 ам.доллар болгожээ.