logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ Ормузын хоолой энэ 7 хоногт нээгдэхийг тодотгосноор алтны үнэ үргэлжлэн өсөв
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 16 10:40
    442

    Зургийг: Damian Lemanski/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолой баасан гараг гэхэд нээгдэхийг дахин тодотгосноор алтны үнэ үргэлжлэн өслөө.

    Даваа гарагийн арилжаагаар 2.2 хувиар өссөний дараа сүүлийн байдлаар алтны ханш 0.1 хувиар чангарч, унц нь 4316 ам.доллар хүрээд байна. Харин 2.9 хувиар өсөөд байсан мөнгөний ханш үл ялиг суларч, унц нь 69 ам.доллар боллоо.

    GOLD.png

    Алт болон мөнгөний ханш аль аль нь Ойрх Дорнодын дайны өмнөх үетэй харьцуулахад эрс доогуур түвшинд үнэлэгдсэн хэвээр байна. Хэрэв энхийн хэлэлцээр тогтвортой үргэлжилбэл арилжаачдын алтаа зарах урсгал саарч, эргээд эрсдэлээс хамгаалах хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглаж эхэлнэ гэж “MKS Pamp”-ийн шинжээч онцоллоо.

    Өнгөрсөн хоёрдугаар сарын эцсээр АНУ болон Израил хамтран Иранд цохилт өгснөөс хойш алтны үнэ 18 хувиар унаад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих