logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ Иран Ормузын хоолойг нээх тохиролцоонд хүрч, алтны ханш сэргэлээ
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 15 15:20
    317

    Зургийг: Matt Jelonek/Bloomberg

    Лондоны Үнэт металлын зах зээлийн холбоо Азийн арилжаачдад нийцүүлэн алтны дуудлага худалдааны цагаа өөрчилж магадгүй

    (Bloomberg) -- АНУ болон Иран дайныг эцэслэж, Ормузын хоолойг нээх урьдчилсан хэлэлцээрийг зарласантай зэрэгцэн алтны ханш сэргэлээ.

    Даваа гарагийн арилжаагаар алтны үнэ 2.7 хувиар өсөж, унц нь эргэн 4300 ам.доллар давав.  Гэхдээ дайн эхлэхийн өмнөх түвшнээсээ 18 хувиар доогуур түвшинд арилжаалагдаж байна. Харин сүүлийн байдлаар мөнгөний ханш дөрвөн хувиар чангарч, унц нь 70 ам.доллар хүрчээ.

    Геополитикийн зөрчилдөөн, худалдааны тодорхойгүй байдал нь Төв банкнууд болон хөрөнгө оруулагчдыг аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох алт руу шилжихэд нөлөөлж буй.

    Үүнтэй холбогдуулан Лондоны Үнэт металлын зах зээлийн холбоо Ази дахь арилжаачдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн өглөөний алтны дуудлага худалдаагаа илүү эрт явуулах боломжийг хэлэлцэж буйгаа мэдээллээ. Энэ нь дэлхийн үнэт металлын зах зээлд Азийн эрэлт өсөн нэмэгдэж буйн илрэл юм.

    Үүнээс гадна Сингапур улс дэлхийн алт арилжааны зангилаа төв болох зорилтынхоо хүрээнд биржийн бус клирингийн механизмыг энэ оны эцэс гэхэд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажилд “JPMorgan Chase” болон “Deutsche Bank” зэрэг банк оролцож байгаа юм.

    Cэтгэгдэл бичих