
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
Энэ долоо хоногт дэлхийн нийт үйлдвэрлэлийн 40 хувийг бүрдүүлдэг 20 гаруй улсын Төв банк мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулах товтой байна. Үүнээс дийлэнх нь бодлогын хүүгээ хэвээр үлдээнэ гэж шинжээчид үзэж байгаа юм. Тухайлбал: Холбооны Нөөцийн банк шинэ тэргүүн Кевин Уоршийн удирдлага дор зургаадугаар сарын 16-17-нд болох анхны хурлаараа бодлогын хүүг тогтвортой байлгах хүлээлт шинжээчдийн дунд давамгайлж буй.
Түүнчлэн Англи, Швед, Швейцарын Төв банкнууд мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулахгүй байх магадлал өндөр байна.
Гэхдээ Японы Төв банк түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийнхөө оролцоогүйгээр зохион байгуулагдаж буй хурлаараа бодлогын хүүг 1995 оноос хойших хамгийн дээд түвшинд хүргэх магадлалтай байгаа аж. Тодруулбал: “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчид тус Төв банкийг бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж, нэг хувьд хүргэнэ гэж тооцоолсон байна.
Харин Норвег, Австралийн Төв банкнууд аль хэдийн мөнгөний бодлогоо хатууруулсан тул дахин өсгөх шаардлагагүй гэж үзэх төлөвтэй байгаа юм. Харин Бразил болон ОХУ зээлийн өртгийг бууруулж магадгүй байгаа бол Чех улс өсгөх магадлалтай байна.