logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ Иран тохиролцоонд хүрснээр Ормузын хоолой нээгдэх төлөвтэй болж газрын тосны үнэ унав
    Rong Wei Neo
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 15 10:00
    876

    Зургийг: Mark Felix/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ болон Иран урьдчилсан тохиролцоонд хүрснээр Ормузын хоолой нээгдэх боломж бүрдэж, газрын тосны үнэ уналаа.

    Өнгөрсөн долоо хоногийн хаалтаар сүүлийн гурван сарын доод түвшинд хүрсний дараа сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ дөрвөн хувиар буурч, баррель нь 88 ам.доллар болоод байна.

    Харин WTI төрлийн газрын тосны ханш 4.5 хувиар суларч, баррель нь 81 ам.доллароор  арилжаалагдаж байна.

    OIL.png

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цахим хуудсаараа "Ормузын хоолойг хаах цэргийн ажиллагааг зогсоож, татваргүй, чөлөөтэй дамжин өнгөрөх боломж олгож байгаа"-гаа мэдэгдлээ. Мөн хөлөг онгоцнуудыг хөдөлгүүрээ асаан, газрын тосны урсгалыг сэргээхийг уриалсан байна.

    Cэтгэгдэл бичих