
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- Төсвийн зардал огцом тэлснээр дэлхий даяарх Засгийн газруудын бондын арилжаа эрчимжиж байна. Он гарсаар Засгийн газруудын банкнуудаар дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгосон бондын хэмжээ 504 тэрбум ам.доллар хүрснийг “Bloomberg”-ийн нэгтгэсэн дата харуулж буй.
Энэ нь Covid-19 цар тахлын хөл хорионы үеэр улс орнууд эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч байсан 2020 оны эхний хагасаас ч өндөр үзүүлэлт юм.
Төв банкнуудын бодлогын хүү түүхэн доод түвшинд хүртэл буурсан цар тахлын үеэр Засгийн газруудын төсвийн алдагдал огцом тэлж байв.
Харин одоо улс орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж, Ираны дайнаас үүдэлтэй инфляцаас айл, өрхүүдийг хамгаалах арга хэмжээ авч байгаагаас алдагдал дахин өсөж байна.
“Danske Bank”-ийн Ерөнхий шинжээч "Бондын нийлүүлэлтийн гол хөдөлгөгч хүч нь төсвийн зардал тэлснээр өрийн санхүүжилтийн хэрэгцээ өссөнтэй холбоотой" гэж тайлбарлажээ.
Түүнчлэн цар тахлын үед гаргасан бондуудын хугацаа дуусаж эхэлсэнтэй зэрэгцэн эргэн төлөлтийн хэмжээ хэвийн үеэс өндөр байгаа нь бонд гаргалтыг өдөөж байна. “Natixis”-ийн тооцоолсноор Евро бүсийн Засгийн газруудын өрийг дахин санхүүжүүлэх хэлцэл энэ онд 26 хувиар өсжээ.