logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ Ираны мөргөлдөөн сэргэснээр зэсийн үнэ сүүлийн 3 долоо хоногийн доод түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 11 15:30
    126

    Зургийг: Dhiraj Singh/Bloomberg

    (Bloomberg) -- Ойрх Дорнодын сүүлийн үеийн мөргөлдөөнүүд инфляц эрчимжиж, эдийн засгийн өсөлт удааширна гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлснээр зэсийн үнэ сүүлийн гурван долоо хоногийн доод түвшинд хүрлээ.

    Сүүлийн байдлаар Лондоны Металлын биржид зэсийн үнэ 0.6 хувиар буурч, тонн нь 13,431 ам.доллароор арилжаалагдаж байна. Пүрэв гарагт тонн нь 13,378 ам.доллар хүртэл унасан нь тавдугаар сарын 20-ноос хойших доод үзүүлэлт боллоо.

    Вашингтон Иранд дараалан цохилт өгсөнтэй зэрэгцэн АНУ-ын инфляц сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрсэн нь үнийн өсөлт улам эрчимжиж, Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт үүсгээд буй.

    Мөн зэсийн үнийн савлагаа нь зуны улирлын идэвхжил буурахаас өмнө БНХАУ-ын худалдан авагчдыг болгоомжлуулж магадгүйг "Everbright Futures"-ийн шинжээч анхааруулжээ.

    Cэтгэгдэл бичих